Түр хүлээнэ үү...

Эхлэл Холбоо барих

“ТэнГэрЛиг Медиа Групп” ХК-ийн хувьцаа худалдан авах тендер санал зарлалаа

2021.09.16-ны өдөр 00:18 цаг

“Ард менежмент ҮЦК” ХХК нь 2021 оны 2-р сарын 9-ний өдөр “Е-Моние” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 90.4 хувь /52,925 ширхэг/ буюу хяналтын багц эзэмшигч болсонтой холбоотойгоор Монгол Улсын Компанийн тухай хуулийн 57.1-т заасны дагуу тус компани нь “Е-Моние” ХК-ийн бусад нэгдмэл сонирхолгүй хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг худалдан авах санал гаргасан байна.

Санал болгож буй үнэ:2,179 төгрөг
Худалдан авах тоо ширхэг:3,180,329 ширхэг
Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр
Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа:2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр

Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдлийн байрны 2 давхарт

Дэлгэрэнгүй мэдээллийг 9424-4640 утсаар авна уу.