Түр хүлээнэ үү...

Эхлэл Холбоо барих
ТэнГэрЛиг гэж юу вэ?
Удирдлагын баг
  Гүйцэтгэх удирдлага

Манай Гүйцэтгэх Удирдлагын баг нь медиа, технологи, санхүүгийн салбарт олон жил ажилласан, удирдан чиглүүлэхээс гадна олон талын мэдлэг, туршлагыг хуримтлуулсан хүмүүсээс бүрддэг.

Г.Бат-Эрдэнэ
Гүйцэтгэх Захирал

2000 онд Өсвөрийн Зохион Бүтээгчдийн дунд сургууль, 2004 онд Зүүн Английн Их Сургуулийг Улс төр, нийгэм судлалаар суралцаж төгссөн. 2009 онд Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар, 2010 онд Номсис ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 2012 онд Монгол телевизийн Стратеги бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал, 2018 оноос Монголын телевизүүдийн холбооны УЗДаргаар, 2021 оноос Монгол телевизийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Мөн киноны тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт орж, хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж буй.

Б.Батзаяа
Үйл Ажиллагаа Хариуцсан Захирал

2014 онд АНУ-ын Айова Мужийн Их Сургуулийг Фулбрайтын тэтгэлгээр Human-Computer Interaction буюу дижитал бүтээгдэхүүний загварчлал чиглэлээр MS зэрэгтэйгээр суралцаж төгссөн. Мөн Rumsfeld Fellowship болон LEAD хөтөлбөрийн төгсөгч. 2010 оноос хойш технологи болон медиа гарааны бизнесийн орчинд ажилласан туршлагатай. 2010 оноос The New Media Group-ийн технологи хариуцсан захирал, 2014 оноос Batu Digital, Arvis Publishing, Unread Media зэрэг компаниудыг хамтран үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар 2020 оныг дуустал ажилласан. 2015 оны Форбес Монгол 30 хүртэлх 30 жагсаалтанд багтаж байсан.

Д.Бат-Оюун
Санхүү Эрхэлсэн Захирал

2012 онд Английн Уэлсийн Их Сургуулийг Банк, санхүүгийн чиглэлээр MBA зэрэгтэйгээр суралцаж төгссөн. 2007 оноос эхлэн Монголын тэргүүлэгч арилжааны банк болох ХХБ болон гадаадын хөрөнгө оруулалттай олон улсын менежментийн багт Санхүүгийн менежерээр ажиллаж байсан туршлагатай. 2020 онд Монгол ТВ-ээс зохион байгуулсан Аппрентис Монгол шоунд амжилттай оролцсон мөн ОРИ СТУДИОС төслийн удирдагчаар ажиллаж эхэлсэн.

Г.Бат-Эрдэнэ
Гүйцэтгэх Захирал
Б.Батзаяа
Үйл Ажиллагаа Хариуцсан Захирал
Д.Бат-Оюун
Санхүү Эрхэлсэн Захирал
Нээлтийн ханш
Хаалтын ханш
Дээд vнэ
Доод vнэ
Өмнөх өдрийн хаалт