Түр хүлээнэ үү...

Эхлэл Холбоо барих

“Е-МОНИЕ” ХК-ийн хувьцааг худалдан авах тендер санал зарлалаа

2021.05.06-ны өдөр 23:28 цаг

“Ард менежмент ҮЦК” ХХК нь 2021 оны 2-р сарын 9-ний өдөр “Е-Моние” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 90.4 хувь /52,925 ширхэг/ буюу хяналтын багц эзэмшигч болсонтой холбоотойгоор Монгол Улсын Компанийн тухай хуулийн 57.1-т заасны дагуу тус компани нь “Е-Моние” ХК-ийн бусад нэгдмэл сонирхолгүй хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж буй энгийн хувьцааг худалдан авах санал гаргасан байна.

Санал болгож буй үнэ:1,954 төгрөг
Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг:52,925
Худалдан авах тоо ширхэг:5,618 ширхэг
Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа:2021 оны 5 дугаар сарын 06-ний өдөр
Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа:2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр
Хувьцааны худалдан авах төлбөрийн хугацаа:2021 оны 6 дугаар сарын 09-ны өдөр


Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард санхүүгийн нэгдлийн байрны 2 давхарт

Дэлгэрэнгүй мэдээллийг 77078080, 99043310 утсаар авна уу.